Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Бороо үргэлжлэн орох төлөвтэй байна

Говь-Алтай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн “Алтай бороо-1”, “Алтай бороо-2” явуулын экспедицүүд 5 дугаар сарын 05-ны шөнөөс эхлэн Говь-Алтай аймгийн Тонхил, Бугат, Төгрөг, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Дарви, Есөнбулаг сумдын нутгаар үүлэнд зориудаар нөлөөлж орох хур тунадасны хэмжээг н

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бороо үргэлжлэн орох төлөвтэй байна
Бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн “Алтай бороо-1”, “Алтай бороо-2” явуулын экспедицүүд 5 дугаар сарын 05-ны шөнөөс эхлэн Говь-Алтай аймгийн Тонхил, Бугат, Төгрөг, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Дарви, Есөнбулаг сумдын нутгаар үүлэнд зориудаар нөлөөлж орох хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх ажиллалааг амжилттай зохион байгуулан ажиллаж байна.



Ажиллагааны үр дүнд 5 дугаар сарын 5-ны 20 цагаас 07-ны 08 цагийн байдлаар Говь-Алтай аймгийн Тонхилд 13,8мм, Бугатад 6,9мм, Дарвид 6,0мм, Төгрөгт 4,0мм, Баян-Уулд 3,3мм, Жаргаланд 2,8мм, Хөхморьтод 0,8мм, Алтайд 0,6мм, Аймгийн төв Есөнбулаг суманд 7-ны өглөө 4 цагаас эхлэн бороо үргэлжлэн орж байна.

Цаашид нутгийн зарим газраар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ

Хуваалцах