Борооноос болж хадлангийн ажил оройтлоо
Өнгөрсөн саруудад орон нутагт бороо их орсноос болж байгалийн хадлан бэлтгэлийн ажил оройтоод байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн саруудад орон нутагт бороо их орсноос хадлан бэлтгэлийн ажил оройтоод байна. Зарим аймаг улсын нөөцөд авах төлөвлөсөн хадлангаа гүйцэд хурааж чадахгүй байдалд хүрч магадгүй нь. Хэнтий аймаг гэхэд 126000 тонн хадлан бэлтгэх улсын захиалга авсан ч өнөөдрийн байдлаар 103100 тонныг л бэлджээ. Тиймээс аймгийн Онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүн үлдсэн 20 хувийн хадлангаа гүйцээхээр шаргуу ажиллаж байна.


















