Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Борооны ус тогтсон газрыг ариутгаж, халдваргүйжүүллээ

Тодруулбал, зарим айл өрхийн нүхэн жорлонгийн бохирыг сорон, нийт 27 айлын хашаа, хоёр жалганд просан уусмалаар нийт 34000 ам метр талбайг халдваргүйжүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Борооны ус тогтсон газрыг ариутгаж, халдваргүйжүүллээ
Борооны ус тогтсон газрыг ариутгаж, халдваргүйжүүллээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу зургаадугаар 18-ны шөнө орсон аадрын улмаас СХД-ийн 32, 33 дугаар хорооны зарим байршилд борооны ус тогтсон.

Борооны ус тогтсон байршилд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аритгал халдваргүйжүүлэлт хийлээ.

Тодруулбал, зарим айл өрхийн нүхэн жорлонгийн бохирыг сорон, нийт 27 айлын хашаа, хоёр жалганд просан уусмалаар нийт 34000 ам метр талбайг халдваргүйжүүллээ.

Халдваргүйжүүлэлтийг шавхай татарсан үед давтан хийнэ гэж Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.

Хуваалцах