Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Боршоо", "Алтанбулаг", "Цагааннуур" боомтод эрсдэлийн судалгааны үнэлгээ хийжээ

ОХУ-ын нутаг дэвсгэр тэр дундаа хил залгаа байгаа тосгод болон хотын иргэдийн дунд коронавирусний халдвар нэмэгдэж байгаа учир Улсын онцгой комиссын шийдвэрээр мэргэжлийн судалгааны байгууллага

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Боршоо", "Алтанбулаг", "Цагааннуур" боомтод эрсдэлийн судалгааны үнэлгээ хийжээ
"Боршоо", "Алтанбулаг", "Цагааннуур" боомтод эрсдэлийн судалгааны үнэлгээ хийжээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын нутаг дэвсгэр тэр дундаа хил залгаа байгаа тосгод болон хотын иргэдийн дунд коронавирусний халдвар нэмэгдэж байгаа учир Улсын онцгой комиссын шийдвэрээр мэргэжлийн судалгааны байгууллага Баян-Өлгий аймгийн "Цагаан нуур", Увс аймгийн "Боршоо", Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг"-ийн боомтод аюул эрсдэлийн судалгааны үнэлгээ хийсэн байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт аюул эрсдэлийн үнэлгээ хийж сэжигтэй гэсэн 7 тохиолдлыг тусгаарлаж шинжилгээнд хамруулахад сөрөг гарсан. Тиймээс аймгийн нутаг дэвсгэр дээр коронавирусний халдвар гараагүй гэж дүгнэсэн байна. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалангийн яриаг дуулгая.

Mongolian National Radio · "Боршоо", "Алтанбулаг", "Цагааннуур" боомтод эрсдэлийн судалгааны үнэлгээ хийжээ

Цаашид иргэд ухамсраараа амны хаалтаа тогтмол зүүх, ариун цэврийн дэглэмээ сайтар сахих, анхаарал болгоомжтой байх шаардлагатай гэдгийг албаныхан хэллээ.

Хуваалцах