Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Боруссия Дортмунд” 13 дахь хожлоо авлаа

“Боруссия Дортмунд” энэ тойрогт алдарт “Сигнал Идуна Парк”-даа “Ингольштадт” клубыг хүлээн авлаа.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Боруссия Дортмунд” 13 дахь хожлоо авлаа
“Боруссия Дортмунд” 13 дахь хожлоо авлаа. Зураг: МҮОНРТ

“Бундес лиг”-ийн 8 удаагийн алдарт “Боруссия Дортмунд” энэ тойрогт алдарт “Сигнал Идуна Парк”-даа “Ингольштадт” клубыг хүлээн авлаа. Энэ тоглолт эхлээд 14 минутын дараа Марсель Шмельцерийн дамжуулалтаар багийн шилдэг довтлогч Пьер-Эмерик Обамеянг гоолыг оруулсан. 27 настай Габон довтлогч энэ улирал 23 тоглолтод 23 гоол оруулсан амжилтаараа лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. Томаш Тюкелийн залуус одоогоор 25 тоглолтоос 46 оноотой лигийн хүснэгтийн 3-р байрт бичигдэж байгаа юм.

Хуваалцах