“Босоо хөх Монгол” бүлгэмийн машиныг шатаажээ
“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийг эхлүүлээд буй “Босоо хөх Монгол” бүлгэмийн машин руу бензин цацаж, шатаасан хэрэг өчигдөр 21.00 цагийн үед гарсан байна.
Мэдээллийн алба

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийг эхлүүлээд буй “Босоо хөх Монгол” бүлгэмийн машин руу бензин цацаж, шатаасан хэрэг өчигдөр 21.00 цагийн үед гарсан байна. Энэхүү үйлдэл нь санаатай үйлдэл байсан тухай тус бүлгэмээс мэдээллээ. Тэдний ярьж буйгаар одоогоор хэрэгтэнг олоогүй байгаа бөгөөд өлсгөлөн зарласнаас хойш нэг ч хоноогүй байхад ийм явдал гаргасан нь тэдний зоригийг мохоохгүй гэв.


















