Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Bravo team” виртуал тоглоом зэвсэгт мөргөлдөөнтэй бүс дэх орон зайг мэдрүүлнэ

Виртуал технологийн хөгжил улам нэмэгдсээр байна. Хүнийг бодит орон зайн орчноос бараг бодит мэт хиймэл орон зайд аваачина гэдэг компьютер тоглоомын салбарт түлхүү мэдрэгдсээр байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Bravo team” виртуал тоглоом зэвсэгт мөргөлдөөнтэй бүс дэх орон зайг мэдрүүлнэ
“Bravo team” виртуал тоглоом зэвсэгт мөргөлдөөнтэй бүс дэх орон зайг мэдрүүлнэ. Зураг: МҮОНРТ

Виртуал технологийн хөгжил улам нэмэгдсээр байна. Хүнийг бодит орон зайн орчноос бараг бодит мэт хиймэл орон зайд аваачина гэдэг компьютер тоглоомын салбарт түлхүү мэдрэгдсээр байна. Энэ удаад үүнтэй холбоотойгоор шинэ төрлийн “Браво тийм” виртуал тоглоомыг онцолж байна. Энэ тоглоомоор тоглосноор, тоглогч дэлхий бөмбөрцөг дээр болж байгаа зэвсэгт мөргөлдөөн, бослого зэрэг галын шугамд очин тулалдах тэр мэдрэмжийг авна гэж хөгжүүлэгчид нь мэдээлсэн байна.

Зэвсэгт мөргөлдөөн хаана ч байж болно. Ойрхи дорнод, африк магадгүй АНУ-ын аль нэг хотод. Тоглогч тэр орчинд очиж, мөргөлдөөний үнэнтэй нүүр тулах болно. Плей Стейшин Ви арын төхөөрөмжийг ашиглан тоглох зориулалтаар бүтээгдсэн. Энэ сарын 6-нд анх тоглоомын ертөнцөд танилцуулагдаж эхэлсэн тоглоом. Энэ виртуал орон зайгаар тоглодог тоглоомыг Супермэссив Гэймсийн хөгжүүлэгчид зохион бүтээжээ.

Тоглоомын үйл явдал бол Европын нэгэн улсын томоохон албан тушаалтныг аюулгүй бүс рүү хүргэж өгөх даалгавар хүлээж авсан тусгайгийн дайчдын тэмцлийг харуулдаг. Виртуал дуулга зүүж тоглохоос гадна мэдээж тусгай зориулалтын PlayStation Aim нэртэй тоглоомон бууг барьж, тулалдах болно. хоёр хүн нэгэн зэрэг холбогдон тоглох боломжтой болсноороо давуу талтай болж өгсөн.

Хоорондоо ярилцаж байгаа галын шугамд аюултай үүрэг даалгавар биелүүлж тоглоно. Тоглох зарчим яг л цэргийн тусгай салааны арга барил тактикийн ашиглаж тоглоно. Үүнд багийн ажил маш чухал. Мөн мэдээж хамгийн сонирхолтой хэсэг бол зэвсэг сонгох. Энэ тоглоомд бүхий л төрлийн галт зэвсэг, гар бөмбөг гээд бүгд байгаа. Энэ тоглоом нь 43 ам.долларын үнэтэй юм байна.

Хуваалцах