Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бразил улс Авлигын эсрэг таван жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэллээ

Бразил Улсын Засгийн газар өнгөрсөн лхагва гарагт Авлигийн эсрэг 2020-2025 онд хэрэгжих төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлүүлсэн байна.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бразил улс Авлигын эсрэг таван жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэллээ
Бразил улс Авлигын эсрэг таван жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Бразил улсын Засгийн газар өнгөрсөн лхагва гарагт Авлигийн эсрэг 2020-2025 онд хэрэгжих төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлүүлсэн байна.

Засгийн газрын ордонд удирдах албан тушаалтнуудын оролцсон ёслолын үеэр Ерөнхийлөгч Жайр Болсонора баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Тус төлөвлөгөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллага, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон Америкийн Улсуудын байгууллагын гаргасан олон улсын зөвлөмжүүдийг тусгажээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр дээрх авлигын эсрэг төлөвлөгөөг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд нэгт нь яамд хоорондын авлигатай тэмцэх хорооны тусламжтайгаар нөхцөл байдлыг үнэлэх, хоёрдугаарт богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээг бэлтгэх юм.

Эх сурвалж: xinhuanet.com

Хуваалцах