Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бразил улс Э.Сноудентэй цахим уулзалт хийхийг хүсчээ

Бразил улсын сенатчид Э.Сноудентэй цахим уулзалт хийх хүсэлтээ ОХУ-д хандан гаргажээ. Энэ хүсэлтээ Лхагва гаригт албан ёсоор тавьсан бөгөөд тус улсын сенатчид уг саналыг дэвшүүлсэн байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бразил улс  Э.Сноудентэй цахим уулзалт хийхийг хүсчээ
Бразил улс Э.Сноудентэй цахим уулзалт хийхийг хүсчээ. Зураг: МҮОНРТ

Бразил улсын сенатчид Э.Сноудентэй цахим уулзалт хийх хүсэлтээ Лхагва гарагт албан ёсоор ОХУ-д хандан гаргажээ. Учир нь, Бразил улсад амьдарч буй АНУ-ын сэтгүүлч Гленн Гринвальдад Сноуден "АНУ, Канадын тусгай албаныхан, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Роуссефф болон дипломатчид, стратегийн чухал мэдээлэл бүхий сайд нарын утсыг чагнадаг" гэж ярьсан байна. Тиймээс Бразил улсын сенатын гишүүд ОХУ-д орогнож буй Сноудентэй цахим уулзалт хийн, илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонсохыг хүсчээ. Одоогоор ОХУ-ын зүгээс ямар хариулт өгөх нь тодорхойгүй байгаа аж.

Түлхүүр үг:Бразил улс Э.Сноудентэй цахим уулзалт хийх хүсэлт тавьжээ
Хуваалцах