Бразил улс гадны орноос кофе импортлоно
Кофены томоохон үйлдвэрлэгч Бразил улс бусад орноос кофе худалдаж авахад хүрсэн байна. Учир нь тус улсад сүүлийн 2 жил дараалан ган гачиг нүүрлэж, кофены ургац өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй мууджээ.
Мэдээллийн алба

Кофены томоохон үйлдвэрлэгч Бразил улс бусад орноос кофе худалдаж авахад хүрсэн байна. Учир нь тус улсад сүүлийн 2 жил дараалан ган гачиг нүүрлэж, кофены ургац өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй мууджээ. Ийм учраас тус улсын засгийн газар гаднаас кофег импортлох боломжтой талаар өнгөрсөн сард мэдэгдэж байсан юм.
Харин тариалан эрхлэгчид засгийн газрын энэ төлөвлөгөөний талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна. Хэдийгээр зарим бүс нутагт жил дамнан үргэлжилсэн ган гачигтай байгаа ч нийлүүлэлт хийх бүрэн боломжтой гээд гаднаас кофе импортлох хүсэлгүй байгаагаа хэлжээ. Өнгөрсөн сард Бразил улсын ерөнхийлөгч Мишелл Темер кофены импортын төлөвлөгөөг танилцуулсны дараа тариалан эрхлэгчид Рио Де Жанейро хотын төвд эсэргүүцлийн жагсаал эхлүүлж байсан. Үүнээс үүдэн засгийн газрын удирдлагууд эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа ч Вьетнамаас кофе импортолж магадгүй гэж ойрын эх сурвалж мэдээлжээ.


















