Бразил улстай уул уурхайн салбарт хамтарч ажиллана
Тэрбээр уг айлчлалын үеэр ХБНБУ-ын Байгаль орчны сайд Изабелла Тейшера нартай уулзсан юм.
Мэдээллийн алба

Уул уурхайн сайд Р.Жигжид энэ сарын 21-24-ны өдрүүдэд ХБНБУ-д ажлын айлчлал хийлээ. Тэрбээр уг айлчлалын үеэр ХБНБУ-ын Байгаль орчны сайд Изабелла Тейшера нартай уулзсан юм. Мөн Уул уурхай үндэсний үйлдвэрлэлийн газар, Бразилын уул уурхайн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сайд Р.Жигжид ХБНБУ-ын Байгаль орчны сайд Изабелла Тейшератай уулзах үеэр Минаматогийн конвенцийн хүрээнд мөнгөн усны хэрэгцээг хязгаарлах тухай авч буй арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцсон. Бразил улс нь тус конвенцид нэгдэх талаар шийдэлд хүрч, тодорхой ажлууд хэрэгжүүлж байгаа талаараа танилцууллаа. Үүний нэг нь уул уурхайн салбар дахь мөнгөн усны хэрэглээг багасгах ажлыг үр дүнтэй зохион байгуулж байгаа аж.
Монгол улс нь энэхүү үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэхийн ялдамд уур амьсгалын дулаарал зэрэг дэлхий дахиныг хамаарсан асуудалд хоёр улсын байр суурь нэг байдгийг цохон тэмдэглэлээ. Түүнчлэн энэ үеэр Монгол Улс, ХБНБУлс хооронд геологичдыг харилцан солилцож, хайгуулын ажилд оролцуулах саналыг Бразилын талд тавьсан ба уг тал нааштайгаар хүлээн авчээ.


















