Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бразил улсын эдийн засаг дахин уналтад орж болзошгүй

Санхүүгийн мэдээллүүд “Тус улсын эдийн засагт сүүлийн гурван жилийн дотор анх удаа уналт гарсныг” илтгэж буй юм байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бразил улсын эдийн засаг дахин уналтад орж болзошгүй
Бразил улсын эдийн засаг дахин уналтад орж болзошгүй. Зураг: МҮОНРТ

Бразил улсын эдийн засаг дахин уналтад орж болзошгүй. Санхүүгийн мэдээллүүд “Тус улсын эдийн засагт сүүлийн гурван жилийн дотор анх удаа уналт гарсныг” илтгэж буй юм байна.

Гэхдээ 2018 оны сүүлийн гурван сарын үзүүлэлттэй харицуулахад Бразилын эдийн засаг 0.2 хувиар буурсан ч, жилийн өмнөх мөн үеэтэй харьцуулахад 0.5 хувиар өссөн байна.

Эдийн засагчид энэ талаар, тус улс дахин эдийн засгийн уналтад орох эрсдэлтэй байна гэж мэдээлж байна. Хэрэв энэ оны хоёрдугаар улиралд дахин бууралт гарвал томоохон өсөлт гарч болох юм гэгдэж байсан Бразил улс дахин эдийн засгийн уналтад орно гэж анхааруулж байна.

Ингэснээр 2015 оноос хойш хоёр жил үргэлжилсэн эдийн засгийн уналтаас хойш тус улсын шинэхэн Ерөнхийлөгч Жайр Болсонару улс орныхоо эдийн засгийг сэргээх сорилттой тулгарч байгааг хэвлэлүүд бичиж байна. Тухайн үед Бразилын эдийн засаг бараг долоон хувиар унаж байжээ.

Хуваалцах