Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бразилчууд Жайр Болсонаруд хариуцлага тооцохыг шаардаж байна

Бразилын эрх баригчид хуучин ерөнхийлөгчийг дэмжигчид төрийн байгууллагуудад халдаж, төрийн эргэлт хийхийг уриалан үймэн дэгдээсний дараа нийслэлдээ дэг журмыг сэргээн тогтоожээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Бразилчууд Жайр Болсонаруд хариуцлага тооцохыг шаардаж байна
Бразилчууд Жайр Болсонаруд хариуцлага тооцохыг шаардаж байна. Зураг: МҮОНРТ

Бразилын эрх баригчид хуучин ерөнхийлөгчийг дэмжигчид төрийн байгууллагуудад халдаж, төрийн эргэлт хийхийг уриалан үймэн дэгдээсний дараа нийслэлдээ дэг журмыг сэргээн тогтоожээ.

Энэ хүрээнд хуучин ерөнхийлөгч ЖайрБолсонаруг дэмжигчдийн 3000 гаруй хүнтэй хуаранг татан буулгаж, 1500 орчим хүнийг баривчлан саатуулжээ. Үүнтэй зэрэгцэн энэ сарын 1-ндтангаргаа өргөсөн шинэ ерөнхийлөгч ЛуладаСилваг дэмжигчид нийслэл болон бусад том хотод жагсаж, экс ерөнхийлөгч Болсонаруг Америкаас шилжүүлэн авч, хариуцлага тооцохыг шаардаж байгаа аж.

Мөн Бразилын эрх баригчид даваа гарагаас эхлэн нийслэл хотод цэрэг цагдаагийн олон зуун бие бүрэлдэхүүнийг дайчлан гаргаж, аюулгүй байдлыг чангатгасан байна. Бразилын дээд шүүх, конгрессын хоёр танхимын дарга нар хуучин ерөнхийлөгчийг дэмжигчид төрийн байгууллагад халдсан явдлыг зэмлэн буруутгасан хамтарсан мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд ерөнхийлөгч болон дээд шүүх, конгрессын хоёр танхим ард иргэдээ энх тайван ардчиллыг хамгаалахын тулд тайван байхыг уриалжээ. Болсонаругийн сонгуулийн ялагдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа олон мянган дэмжигч өнгөрсөн ням гарагт төрийн ордон, дээд шүүх, конгрессын танхимд халдан орж, одоогийн ерөнхийлөгчийг албан тушаалаас нь буулган, хуучин ерөнхийлөгчид төрийн эрх мэдлийг өгөхөд армиа хөндлөнгөөс оролцохыг уриалсан юм.

Өнгөрсөн 10 сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Бразилын түүхэн дэх хамгийн нэр хүндтэй ерөнхийлөгч байсан ЛуладаСилва ерөнхийлөгч асан Болсонаруг ялж, нийт саналын 50,8 хувийн санал авсан. Гэвч Болсонару сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байсаар сая тангараг өргөх ёслолын өмнөхөн 12 дугаар сарын 30-нд АНУ-ыг зорьсон юм.

Түүнийг дэмжигчид Бразилын төр засгийн эсрэг үймээн дэгдээсэн учир Америк ардчилсан намын зарим гишүүд Болсонаругийн визийг хүчингүй болгож, нутаг буцаахыг шаардаж байгаа юм байна. Болсонаругаас бол Бразил Америкийн хооронд дипломат маргаан үүсэж болзошгүй байгааг шинжээчид онцолж байна.

Бразилд болсон энэ үйл явдлыг Америк, Канад, Мексик зэрэг олон улс зэмлэн буруутгаж, ардчиллыг хамгаалж байгаагийнх нь хувьд Бразилын одоогийн засгийн газрыг дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна.

Хуваалцах