Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бразилд далан сэтэрчээ

Бразилийн зүүн өмнөд нутагт далан сэтэрснээс наад зах нь 15 хүн нас баржээ. Үүнээс гадна 40-өөд хүн ор сураггүй болсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бразилд далан сэтэрчээ
Бразилд далан сэтэрчээ. Зураг: МҮОНРТ

Бразилийн зүүн өмнөд нутагт далан сэтэрснээс наад зах нь 15 хүн нас баржээ. Үүнээс гадна 40-өөд хүн ор сураггүй болсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Далантай ойр орших тосгон усанд автсан тул тосгоны 600 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлж эхэллээ. Бразилын Минас-Жерайс мужид одоо ажиллагаатай төмрийн хүдрийн ордын дэргэд байрладаг энэ даланг хүдэр олборлох ажлаас гарсан хаягдал ус тогтооход зориулан барьсан байна. Иймээс далангийн ус хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой химийн нэгдлүүдийг агуулж байгаа юм.

Одоогийн байдлаар далан юунаас болж сэтэрсэн, төмрийн хүдрийн орд болон ойролцоох тосгонд хэдий хэмжээний хохирол учирсныг тооцоолох нь арай эрт байгааг албаныхан хэлж байна. Аврах багийнхан ор сураггүй болсон хүмүүсийг эрж хайх ажиллагааг эхлүүлсэн, энэ ажиллагаанд үнэрч нохой ашиглаж байгаа юм байна.

Хуваалцах