Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бразилд хөрсний нуралт үүсчээ

Их хэмжээний борооноос үүссэн хөрсний гулгалт Бразилын зүүн өмнөд хэсэгт орших Сан Пауло муж тэргүүтэй бусад бүс нутгийн нутаг дэвсгэрт нөлөөлсөн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бразилд хөрсний нуралт үүсчээ
Бразилд хөрсний нуралт үүсчээ. Зураг: МҮОНРТ

Рио де Жанейрогийн ойролцоох их хэмжээний хөрсний гулгалт олон арван хүний аминд хүрчээ. Аврагчид сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Бразилын нийслэл Рио мужийн захиргаа дээрх гамшгийн улмаас 94 хүн нас барсан нь батлагдсан гэж мэдэгдлээ.

Мягмар гарагт тус улсын зүүн өмнөд хэсэгт орших Петрополис хотод хөрсний нуралт үүссэн. Петрополис бол өндөрлөг газрын амралтын газар юм. Ойролцоогоор 260 миллиметр бороо гурван цагийн дотор тус бүс нутагт оржээ. Эрх баригчид сонор сэрэмжтэй байгаа бөгөөд ойр орчмын олон оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Бразилд 12 дугаар сараас хойш их хэмжээний бороо орж байна. Их хэмжээний борооноос үүссэн хөрсний гулгалт Бразилын зүүн өмнөд хэсэгт орших Сан Пауло муж тэргүүтэй бусад бүс нутгийн нутаг дэвсгэрт нөлөөлсөн байна.

Хуваалцах