Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бразилд тэтгэврийн хуулийн шинэтгэлийг эсэргүүцэгчдийн жагсаал болж байна

Бразилийн Рио-Де-Жанейро хот руу өнөөдөр олон улсын хэвлэлүүд анхааралтай ажиглаж байна. Тэнд тэтгэврийн хуулийн шинэтгэлийг эсэргүүцэгчдийн жагсаал болж байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бразилд тэтгэврийн хуулийн шинэтгэлийг эсэргүүцэгчдийн жагсаал болж байна
Бразилд тэтгэврийн хуулийн шинэтгэлийг эсэргүүцэгчдийн жагсаал болж байна. Зураг: МҮОНРТ

Бразилийн Рио-Де-Жанейро хот руу өнөөдөр олон улсын хэвлэлүүд анхааралтай ажиглаж байна. Тэнд тэтгэврийн хуулийн шинэтгэлийг эсэргүүцэгчдийн жагсаал болж байгаа юм. Жагсагчид, цагдаа нарын хооронд ширүүхэн мөргөлдөөн гараад байна. Хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий, резинэн сум хүртэл ашиглажээ.

Олон улсын хэвлэлүүдээс ирж байгаа мэдээллээр энэ үймээн мөргөлдөөний уршгаар нэг хүн гэмтэж бэртсэн байна. Рио-Де-Жанейрод болсон жагсаалд 20 гаруй мянган хүн оролцсон юм байна. Бразилийн үйлдвэрчний эвлэлийнхэн, олон нийтийн байгууллагууд улс орон даяар ажил хаялт эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсны нэг нь Рио-Де-Жанейрод болсон юм.

Жагсагчид тэтгэврийн шинэтгэлийг эсэргүүцэж буйгаа ийнхүү илэрхийлсэн юм. Мөн Хөдөлмөрийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг ч эсэргүүцэж байна. Үүнд тэтгэвэрт гарах насыг одоогийнхоос нь нэмэгдүүлэх, татаас хөнгөлөлтүүдийг хасах зэрэг өөрчлөлтүүд багтаж буй юм байна.

Хуваалцах