Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бразилийн Ерөнхийлөгчийн хэргийг Сенатаар хэлэлцэнэ

Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссеффыг авилга, хээл хахуулийн хэрэгтэй холбогдуулан тус улсын парламентын дээд сенатын танхим тусгай комисс байгуулан шалгах болсон

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бразилийн Ерөнхийлөгчийн хэргийг Сенатаар хэлэлцэнэ
Бразилийн Ерөнхийлөгчийн хэргийг Сенатаар хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссеффыг авилга, хээл хахуулийн хэрэгтэй холбогдуулан тус улсын парламентын дээд сенатын танхим тусгай комисс байгуулан шалгах болсон талаар бид та бүхэнд мэдээлж байсан. Тэгвэл Бразилийн төрийн тэргүүнийг шалгасан комиссын дүгнэлт гарчээ.

Комиссын 21 гишүүн Ерөнхийлөгч Дилма Руссеффын улсын хөрөнгө завшсан хэргийг нарийвчлан шалгаж үзээд 126 хуудас тусгай дүгнэлт гаргасан байна. Өчигдөр тус комиссын дарга Антонтио Анастасиа Сенатын дээд танхимд өөрсдийн гаргасан шийдвэрийн талаар товч илтгэл тавьжээ. Уг илтгэлд дурьдсанаар ерөнхийлөгч Руссефф Бразилийн хууль тогтоомжийг зөрчин улсын мөнгө ашиглан шамшигдуулж, төсвийн зардлыг буруу ашигаласан байх өндөр магадлалтай тул түүний хэргийг Сенатын танхимаар шалгуулах шийдвэр гаргасан болохоо мэдэгдлээ. Ингэснээр ирэх пүрэв гарагт Бразилийн сенатын танхим одоогийн төрийн тэргүүний хэргийн талаар санал хураах болно.

Хэрвээ Сенатын 81 гишүүний 50-иас дээш хувь нь буюу 41-ээс дээш гишүүн хэргийг зохих газраар шалгуулах шийдвэр гаргавал ерөнхийлөгч Дилма Руссеффыг үүрэгт ажлаас нь 180 хоногийн хугацаатай чөлөөлж, түүний оронд дэд ерөнхийлөгч Мишел Темер төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэх юм. Бразилийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Дилма Руссефф бүрэн эрхийн хугацааныхаа дөнгөж талд нь үүрэг гүйцэтгээд албан тушаалаасаа бүрмөсөн унахад тун ойрхон байгааг судлаачид онцолж байна. Дээд сенатын гишүүд Ерөнхийлөгчийг буруутгасан шийдвэр гаргах магадлал өндөр байгаа юм.

Хуваалцах