Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хэт барууны үзэлт нэр дэвшигчийн рейтинг өндөр байна

Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа хэт барууны үзэлтэй үндэсний парламентын гишүүн Жаир Болсонаругийн рейтинг өндөр байна. Өнгөрсөн 9 сарын эхээр түүний амь насанд халдах гэсэн оролдлогоос болж хүнд шархадсан юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хэт барууны үзэлт нэр дэвшигчийн рейтинг өндөр байна
Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хэт барууны үзэлт нэр дэвшигчийн рейтинг өндөр байна. Зураг: МҮОНРТ

Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа хэт барууны үзэлтэй үндэсний парламентын гишүүн Жаир Болсонаругийн рейтинг өндөр байна. Өнгөрсөн 9 сарын эхээр түүний амь насанд халдах гэсэн оролдлогоос болж хүнд шархадсан юм.

Олон нийтийн дунд явуулж байгаа санал асуулгын дүнгээр Социал либерал намын нэр дэвшигч Болсонаругийн төлөө сонгогчдын 32 хувь нь саналаа өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Өмнө нь буюу 10 рх сарын 1 нд дүнг нь танилцуулсан санал асуулгаар тэрээр 31 хувийн дэмжлэгтэй явж байсан юм.

Мөн санал асуулгад оролцогчдын 23 хувь нь зүүний Хөдөлмөрчдийн намын нэр дэвшигч ФернандАддадыг дэмжихээ илэрхийлсэн байна. эгэ нь 7 хоногийн өмнөхтэй харьцуулахад дэмжигчдийнх нь тоо 2 хувиар өссөн дүн юм. Бразилийн Ерөнхийлөгчийн сонгууль ирэх 7 ны ням гаригт болно. санал асуулгын дээрх дүн нэр дэвшигчдийн хэн нь ч эхний шатандаа төрийн тэргүүнээр сонгогдох 50 иас дээш хувийн санал авахааргүйг баталж байна. Тиймээс 2 дахь шатны сонгууль болох нь одооноос тодорхой гэж ажиглагчид бичиж байна.

Хэрэв эхний шатанд ялагч тодрохгүй бол 2 дахь шатны санал хураалтыг 10 р сарын 28-нд зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх компани харин ирэх 15 ны өдөр өндөрлөх ёстой юм.

Хуваалцах