Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бразилийн гэмт бүлэглэл биеэ үнэлэгчдийг Африк руу илгээдэг байжээ

Бразилын цагдаа нар Ангол, Өмнөд Африк болон Африкийн бусад улсууд руу биеэ үнэлэгчдийг илгээдэг байсан гэмт бүлэглэлийг илрүүлж үйл ажиллагааг нь таслан зогсоожээ.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бразилийн гэмт бүлэглэл биеэ үнэлэгчдийг Африк руу илгээдэг байжээ
Бразилийн гэмт бүлэглэл биеэ үнэлэгчдийг Африк руу илгээдэг байжээ. Зураг: МҮОНРТ

Бразилийн цагдаа нар Ангол, Өмнөд Африк болон Африкийн бусад улсууд руу биеэ үнэлэгчдийг илгээдэг байсан гэмт бүлэглэлийг илрүүлж үйл ажиллагааг нь таслан зогсоожээ. Цагдаа нар тус бүлэглэлийн 5 гишүүнийг баривчилсан бөгөөд бусад 10 сэжигтнийг Сан Пауло хотын ойр орчмоос эрэн сурвалжилж байгаа юм байна. Цагдаагийн газрын төлөөлөгчдийн хэлснээр гэмт бүлэглэлийнхэн жил бүр 90 орчим эмэгтэйг чинээлэг бизнесмэн болон улс төрчдөд "тушаадаг" байсан бөгөөд сүүлийн 6 жилийн хугацаанд 45 сая ам.доллар эргэлдүүлжээ.

Африк руу биеийг нь үнэлүүлэхээр явуулдаг байсан эмэгтэйчүүд Сан Пауло хотын янхны газруудтай холбоотой ажилладаг, мөн зарим нь загвар өмсөгч, жүжигчнээр ажиллаж байсан бүсгүйчүүд аж. Тэдэнд долоо хоногийн 10.000–100.000 ам.долларын шан харамж амладаг байсан ч энэ амлалт ихэнхдээ хэрэгждэггүй байсан гэнэ. Мөн цагдаа нарын хэлснээр тэдгээр эмэгтэйчүүдийг хүчилж, бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд оруулдаг байсан байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах