Бразилийн конгрессд эмэгтэй элчин сайд нарыг дэмжих бүлэг байгуулахаар болов
Элчин сайд Ч.Сосормаагийн урилгаар Бразил дахь НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сангийн суурин төлөөлөгч хатагтай Надин Газман, Бразилд суугаа зарим хөгжиж буй орны эмэгтэй Элчин сайд нар болон Конгрессын Эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан тусгай нэгжийн зөвлөх хатагтай Рита Полли нар Монгол Улсын Элчин сайдын я
Мэдээллийн алба

Элчин сайд Ч.Сосормаагийн урилгаар Бразил дахь НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сангийн суурин төлөөлөгч хатагтай Надин Газман, Бразилд суугаа зарим хөгжиж буй орны эмэгтэй Элчин сайд нар болон Конгрессын Эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан тусгай нэгжийн зөвлөх хатагтай Рита Полли нар Монгол Улсын Элчин сайдын яаман дээр хүрэлцэн ирж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтаар Бразилийн Конгрессд эмэгтэй Элчин сайд нарыг дэмжих бүлэг байгуулахаар болж, улмаар ирэх 2017 онд хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүдийн оролцооны талаар олон улсын хурал, хэлэлцүүлгийг Бразилиа хотноо зохион байгуулах манай саналыг санал нэгтэйгээр дэмжлээ. Уг хурлыг НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сан санхүүжүүлэх бол зохион байгуулалтын тал дээр Конгрессын Эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан тусгай нэгжээс эмэгтэй Элчин сайд нарт дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Дараагийн уулзалтыг Эль Сальвадор Улсын Элчин сайдын яам зохион байгуулахаар болов.


















