Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бразилийн парламентийн ижил хүйстэн гишүүн ажлаа үргэлжлүүлэхээс татгалзлаа

Ижил хүйстэн гэдгээ ил задгай хэлдэг Бразилийн парламентийн анхны гишүүн амь насанд нь аюултайн улмаас гишүүний ажлаа үргэлжлүүлэхгүй гэж мэдэгджээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бразилийн парламентийн ижил хүйстэн гишүүн ажлаа үргэлжлүүлэхээс татгалзлаа
Бразилийн парламентийн ижил хүйстэн гишүүн ажлаа үргэлжлүүлэхээс татгалзлаа. Зураг: МҮОНРТ

Ижил хүйстэн гэдгээ ил задгай хэлдэг Бразилийн парламентийн анхны гишүүн амь насанд нь аюултайн улмаас гишүүний ажлаа үргэлжлүүлэхгүй гэж мэдэгджээ.

Жиан Виллис энэ тухай намын удирдлагууддаа бичсэн захидалдаа “Амь насанд нь аюул учирсан тул дараагийн удаа гишүүний ажлаа үргэлжлүүлэхгүй. Гадаадад гарч амьдарна” хэмээн тайлбарлажээ.

Гэвч гишүүний "Социализм ба Эрх чөлөө" намын удирдлагууд оронд нь мөн ижил хүйстэн эрэгтэйг парламентийн гишүүн болгоно гэсэн байна. Намынх нь танилцуулснаар ижил хүйстэн гишүүний залгамжлагч Рио Де Жанеро хотын зөвлөлийн гишүүн Дэвид Миранда байх юм байна.

44 настай парламентийн гишүүн Виллис гей эрхийн төлөө тууштай тэмцдэгээс гадна шашин шүтэх эрхийг ялгаварлан гадуурхахыг эсэргүүцдэг улс төрч юм байна.

Хуваалцах