Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бразилийн Сенатын тэргүүнийг авлигын хэргээр шалгана

Бразилийн Сенатын Ренан Калхэйросийг авлигын хэрэгт буруутай байж болзошгүй хэмээн үзэж шалгах шийдвэрийг тус улсын дээд шүүхээс гаргалаа. Түүнийг 2007 оны үед төрийн сангаас шамшигдуулсан хэрэгт буруутгаж байгаа юм.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бразилийн Сенатын тэргүүнийг авлигын хэргээр шалгана
Бразилийн Сенатын тэргүүнийг авлигын хэргээр шалгана. Зураг: МҮОНРТ

Бразилийн Сенатын Ренан Калхэйросийг авлигын хэрэгт буруутай байж болзошгүй хэмээн үзэж шалгах шийдвэрийг тус улсын дээд шүүхээс гаргалаа. Түүнийг 2007 оны үед төрийн сангаас шамшигдуулсан хэрэгт буруутгаж байгаа юм. Тухайн үед Калхэйрос нь Сенатын тэргүүний албан тушаалаасаа огцорч байсан боловч 6 жилийн дараа дахин сенатын тэргүүнээр сонгогдсон юм. Хэдий тийм ч тэрээр энэ хэрэгт буруугүй гэдгээ илэрхийлсээр байна.

Энэ удаагийн хэргээс гадна 61 настай ноён Калхэйросыг төрийн өмчийн газрын тосны Петробрас компанийн авлигын хэрэгт холбогдуулан мөн шалгаж байгаа билээ.

Төсвийн хуулийг зөрчсөн болох нь тогтоогдсон өмнөх Ерөнхийлөгч Дилма Руссэффэд парламентаас итгэл үл үзүүлэхэд буюу өнгөрөгч наймдугаар сард Тэмэр нь Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авсан юм.

Хуваалцах