Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бразилийн шүүх Дилма Русеффтэй холбоотой хэргийг шүүн хэлэлцэж эхэллээ

Бразилийн холбооны дээд шүүх тус улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь түр огцруулаад байгаа Дилма Русеффтэй холбоотой хэргийн шүүн хэлэлцэж эхэллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бразилийн шүүх Дилма Русеффтэй холбоотой хэргийг шүүн хэлэлцэж эхэллээ
Бразилийн шүүх Дилма Русеффтэй холбоотой хэргийг шүүн хэлэлцэж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Бразилийн холбооны дээд шүүх тус улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь түр огцруулаад байгаа Дилма Русеффтэй холбоотой хэргийн шүүн хэлэлцэж эхэллээ. Энэ удаад тэрээр төрийн мэдлийн нефть хийн Петробрас компанитай холбоотой авилгын хэргийг мөрдөн шалгахад саад учруулах гэж оролдсон хэргээр буруутгагдаж байгаа.

Энэ шүүх хуралд Бразилийн Ерөнхийлөгч асан Лула Де Сильва, боловсролын сайд асан Меркаданти, Ерөнхийлөгчийн тамгын газар өмгөөлөгчөөр ажиллаж байсан Кардозу нар сэжигтнээр татагдаад байна.

Өнгөрсөн онд авилгын хэргээр саатуулагдаж, мөрдөгчидтэй хамтрахыг зөвшөөрсөн сенатын гишүүн асан Амаралын мэдүүлгийн дагуу ийнхүү Русефф хатагтай сэжиглэгдээд байгаа аж. Русеффийг нэг бус удаа Петробрастай холбоотой авилгын хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх гэж оролдсон гэж Амарал мэдүүлсэн юм.

Хуваалцах