Бразилын экс ерөнхийлөгч авлигын хэргээр 9 жилийн хорих ял сонсжээ
Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Фернандо Коллор де Меллод хахууль авсан, мөнгө угаасан хэргээр 8 жил 10 сар хорих ял оноолоо. Фернандо Коллор де Мелло 1990-1992 онд Бразилын ерөнхийлөгч байсан бөгөөд дараа нь сенатороор ажиллаж байсан.
Мэдээллийн алба

Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Фернандо Коллор де Меллод хахууль авсан, мөнгө угаасан хэргээр 8 жил 10 сар хорих ял оноолоо. Фернандо Коллор де Мелло 1990-1992 онд Бразилын ерөнхийлөгч байсан бөгөөд дараа нь сенатороор ажиллаж байсан.
Өнгөрсөн долоо хоногт Дээд шүүхээс 73 настай Коллорыг 2010-2014 онд сенатчаар ажиллаж байхдаа төрийн өмчит газрын тосны Петробрас компанийн охин компаниас 20 сая реал (4 сая доллар буюу 3.7 сая евро)-ийн хахууль авсан хэргээр буруутгав.Коллор нь барилгын компанитай гэрээ байгуулсныхаа хариуд хахууль авсан гэж прокурорын газраас мэдэгдэв. Коллор ялын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй ч түүнийг яллах үед өмгөөлөгчдийнх нь гаргасан тэмдэглэлд түүнийг "Ямар ч гэмт хэрэг үйлдээгүй" гэж бичсэн бөгөөд эцэст нь түүнийг цагаатгана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.Холбогдох авлигын хэргүүд- Коллор 1989 онд Бразилын ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч болж, 1992 он хүртэл тус улсыг удирдсан.- Тэрээр зах зээлийн шинэчлэл, төрийн өмчит хэд хэдэн компанийг хувьчлах хөтөлбөр хэрэгжүүлсэн.- Гэсэн хэдий ч Коллор бүрэн эрхт хугацаандаа авлигын хэрэгт холбогдож, импичментээс зайлсхийхийн тулд ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон юм.- Үүний дараа тэрбээр улс төрд үлдэж, 2007-2023 оны 2-р сар хүртэл Алагоас мужийн сенатороор ажилласан.- Түүнд холбогдох хэрэг нь "Машин угаалгын газар"-ын гэх авлигын хэрэг юм. Мөн тус улсын өөр нэгэн экс Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва ч уг хэрэг холбогдон ял сонссон бөгөөд Дээд шүүхээс түүнийг огцруулсан байдаг.Эх сурвалж:https://www.dw.com


















