Бразилын Ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна
Айлчлалын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссефф нар албан ёсны хэлэлцээнд орохынхоо өмнө Вашингтон хот дахь Мартин Лютер Кингийн дурсгалын цогцолборт зочилж, хүндэтгэл үзүүлжээ.
Мэдээллийн алба

Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссефф АНУ-д айлчилж байгаа билээ. Айлчлалын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссефф нар албан ёсны хэлэлцээнд орохынхоо өмнө Вашингтон хот дахь Мартин Лютер Кингийн дурсгалын цогцолборт зочилж, хүндэтгэл үзүүлжээ.
Хоёр жилийн өмнө АНУ Бразилын эрх баригчдыг тагнаж, чагнаж байсан нь илэрсний дараа Ерөнхийлөгч Дилма Руссефф АНУ-д хийхээр төлөвлөсөн айлчлалаа цуцлаж байсан юм. Гэхдээ Бразилын төрийн тэргүүн харилцаанд нь сэв суулгасан тагнуулын хэргийг хойш тавьж, АНУ-тай харилцаагаа сэргээх үүднээс Вашингтонд айлчилж байна. Барак Обама, Дилма Руссефф нар худалдаа, хөрөнгө оруулалт, цаг уурын өөрчлөлтийн асуудлаар өргөтгөсөн хэлэлцээ хийж байгааг хоёр орны Засгийн газар мэдэгджээ.


















