Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бразилын Ерөнхийлөгч эсэргүүцлийн хөдөлгөөн зарласан цагдаагийнхныг буруушааж байна

Бразилын Ерөнхийлөгч Мишел Темер эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж Эспирито Санто мужид эмх замбараагүй байдал үүсгэсэн цагдаагийн ажилтнуудыг буруушаан шүүмжилсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бразилын Ерөнхийлөгч эсэргүүцлийн хөдөлгөөн зарласан цагдаагийнхныг буруушааж байна
Бразилын Ерөнхийлөгч эсэргүүцлийн хөдөлгөөн зарласан цагдаагийнхныг буруушааж байна. Зураг: МҮОНРТ

Бразилын Ерөнхийлөгч Мишел Темер эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж Эспирито Санто мужид эмх замбараагүй байдал үүсгэсэн цагдаагийн ажилтнуудыг буруушаан шүүмжилсэн байна.

Холбооны цагдаагийн ажилтнууд өнгөрсөн 7 хоногийн эхээр цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардан жагсаал цуглаан хийж эхэлсэн юм. Тэдний энэ эсэргүүцлийн ажиллагаанаас болоод мужийн төвийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатахад хүрсэн байна. Мөн цагдаа нар ажил хаялт зарласан учир гэмт хэргийн гаралт ч эрс нэмэгджээ. Цагдаагийн газрын даргыг ажил хаялт зарласан даруйд огцруулсан бөгөөд шинэ дарга сахилга бат, эмх журмыг сэргээх үүрэг авсан ч одоогоор биелүүлж чадахгүй л байна.

Бразилын Ерөнхийлөгч Темер хууль сахиулахын ажилтнууд үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа нь үндсэн хуулийн эсэргүүцсэн бослого хөдөлгөөнөөс өөрцгүй явдал гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Цагдаагийнхний эсэргүүцлийн ажиллагаатай холбоотойгоор өнгөрсөн 7 хоногт сургууль, цэцэрлэгийг хаагаад байсан ч өчигдрөөс ердийн хуваарийнхаа дагуу ажиллаж эхэлжээ. Мөн нийтийн тээврийн хэрэгслүүд ч үйлчилгээндээ гарч эхлээд байна.

Хуваалцах