Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бразилын Ерөнхийлөгч галт зэвсгийн хяналтыг сулрууллаа

Хүмүүсийг галт зэвсэг худалдан авахад хялбар болгосон тогтоолд Бразилын Ерөнхийлөгч Жайр Болсонару гарын үсэг зурсан байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бразилын Ерөнхийлөгч галт зэвсгийн хяналтыг сулрууллаа
Бразилын Ерөнхийлөгч галт зэвсгийн хяналтыг сулрууллаа. Зураг: МҮОНРТ

Хүмүүсийг галт зэвсэг худалдан авахад хялбар болгосон тогтоолд Бразилын Ерөнхийлөгч Жайр Болсонару гарын үсэг зурсан байна. Энэ шинэ арга хэмжээ нь 100 мянган хүн тутамд 10 хүн гэсэн хэмжээнээс илүү хүн амины хэрэг гардаг газруудад амьдарч буй эрүүгийн хэргийн бүртгэлгүй хүмүүст хамаарна.

Бразилын хэвлэлүүдэд “Хүн ам суурьшсан олон хот ийм нөхцөлд байгаа тул 25 нас хүрсэн иргэдийн 80 орчим хувь нь цагдаагийн хяналтгүйгээр буу худалдан авах боломжтой болно” гэж бичиж байна. Харин Бразилын шинэ Ерөнхийлөгч Жайр Болсонару “Шинэ арга хэмжээ нь нийтийн аюулгүй байдлыг дээшлүүлж, хүмүүст өөрийгөө хамгаалахад нь тусална” гэж тайлбарлаж байна.

Жайр Болсонару “Шинэ арга хэмжээ нь нийтийн аюулгүй байдлыг дээшлүүлж, хүмүүст өөрийгөө хамгаалахад нь тусална” гэж тайлбарлаж байна.

Тэрбээр 2018 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өндөр хэмжээнд хүрч өсөөд байгаа хүн амины хэргийн эсрэг тэмцэнэ гэж амлалт өгч байсан юм.
Бразил улсад сүүлийн хэдэн жил хүн амины хэрэг их гарах болсон. Өнгөрөгч 2018 онд л гэхэд 70 мянга гаруй хүн бусдын гарт амиа алдсан гэсэн мэдээ байна.

Гэмт хэргийн энэ нөхцөл байдал өөрсдийгөө хамгаалахын тулд буу худалдан авах энгийн иргэдийн хүсэлтийг өсгөөд буй юм байна. Тэр дундаа цэрэгт алба хаадаг хүмүүсийн буу худалдан авах хүсэлт сүүлийн таван жилд 10 дахин нэмэгдэж, огцом өсчээ.

Гэхдээ галт зэвсгийн хяналтыг ингэж сулруулснаараа Бразилын зөрчил гэмт хэргийн нөхцөл байдлыг улам дордуулна гэж зарим хүн санаа зовниж байна.

Хуваалцах