Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бразилын жолооч нар эсэргүүцлээ илэрхийлэн зам хаасаар байна

Бразилын хэд хэдэн мужид ачааны том тэрэгний жолооч нар нэгдэн дизель түлшний үнийн өсөлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлцгээж байна. Үүний тулд тэд том автомашинуудаар хурдны

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бразилын жолооч нар эсэргүүцлээ илэрхийлэн зам хаасаар байна
Бразилын жолооч нар эсэргүүцлээ илэрхийлэн зам хаасаар байна. Зураг: МҮОНРТ

Бразилын хэд хэдэн мужид ачааны том тэрэгний жолооч нар нэгдэн дизель түлшний үнийн өсөлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлцгээж байна. Үүний тулд тэд том автомашинуудаар хурдны болоод хот хоорондын бусад замуудыг зам хаацгаасаар байна. Жолооч нар өнгөрсөн даваа гарагаас эхлэн замуудыг хааж эхэлсэн. Өчигдөр ч эсэргүүцлийн энэ ажиллагаагаа үргэлжлүүлж байсан учир замууд дээр бөглөрөл үүсч байсан төдийгүй муж хотуудын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт саатаж улмаар хомстол үүсч эхэлжээ.

Латин Америкийн энэ улс нь хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүч үйлдвэрлэгч гол орны нэг хэдий ч ихэнх бараа бүтээгдэхүүнээ нь зөвхөн автозамаар тээвэрлэдэг байна. Сүүлийн жилүүдэд газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр өссөнтэй холбоотойгоор дизель түлшний үнэ ч дагаад байнга өсөх болсон. Бразилын үндэсний мөнгөн тэмдэгт реалын ханш ч сулрах болсон.

Энэ нь холын тээврийнхэн, том тэрэгний жолооч нарын ашиг орлогыг нь эрс бууруулах болсон учир ийнхүү тэмцэж эхэлсэн байна. Өчигдөр Бразилын төрийн мэдлийн газрын тосны Петробрас компанийнхан түлшний үнээ багахэмжээгээр бууруулахаа амлажээ.

Хуваалцах