Брэд Питт Оскарын шагнал хүртлээ
Тэрбээр анх удаа Оскарын шагнал хүртэж байгаа нь энэ бөгөөд энэ цаг үеэс эхлэн Кино академийн шагналт жүжигчин “хэргэм зэрэг”-ийн эзэн болж байна.
Мэдээллийн алба

Америкийн кино академийн 92 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол яг одоо Калифорнийн алдарт “Долби” театрт болж байна. Тус ёслолын шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг “Холливудад нэг удаа” киноны орлон тоглогч Клифф Бутын дүрээр алдарт жүжигчин Брэд Питт хүртлээ.
Тэрбээр анх удаа Оскарын шагнал хүртэж байгаа нь энэ бөгөөд энэ цаг үеэс эхлэн Кино академийн шагналт жүжигчин “хэргэм зэрэг”-ийн эзэн болж байна.


















