Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Брэден Холтби улирлын шилдэг хаалгачийн шагналыг хүртлээ

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн тэмцээний улирлын шилдэг хаалгачид олгодог “Уильям Женнингс Трофи”-г энэ улирал “Вашингтон Кэпиталс” багийн шилдэг хаалгач Брэйдэн Холтби хүртлээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Брэден Холтби улирлын шилдэг хаалгачийн шагналыг хүртлээ
Брэден Холтби улирлын шилдэг хаалгачийн шагналыг хүртлээ. Зураг: МҮОНРТ

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн тэмцээний улирлын шилдэг хаалгачид олгодог “Уильям Женнингс Трофи”-г энэ улирал “Вашингтон Кэпиталс” багийн шилдэг хаалгач Брэден Холтби хүртлээ. Улирлын тоглолтуудад хамгийн цөөн гоол алдсан хаалгачаар “Вашингтон Кэпиталс” багийн шилдэг хаалгач Брэден Холтби шалгарч, 2 дахь удаагаа “Уильям Женнингс Трофи”-гийн эзэн болжээ. Энэ улирал лигийн дорнод бүсийн аваргаар тодорсон “ Вашингтон Кэпиталс” нийт 82 тоглолтод өөрийн хаалгандаа 182 гоол алдсан юм. Харин “Колумбус Блю Жэкетс”-ийн хаалгач Сергей Бобровский өөрийн хаалгыг чиглэсэн нийт цохилтын 93.1 хувийг хаасан үзүүлэлтээр удаах байрт эрэмбэлэгдсэн байна.

Хуваалцах