Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Брексит”-ийн гэрээний төслийн санал хураалт ирэх 7 хоногт болно

Их Британийн парламентын доод танхимд ирэх 14, 15-ны өдрүүдэд Брекситийн гэрээний төслийн санал хураалт болно. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй даваа гарагт BBC-д өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Брексит”-ийн гэрээний төслийн санал хураалт ирэх 7  хоногт болно
“Брексит”-ийн гэрээний төслийн санал хураалт ирэх 7 хоногт болно. Зураг: МҮОНРТ

Их Британийн парламентын доод танхимд ирэх 14, 15-ны өдрүүдэд Брекситийн гэрээний төслийн санал хураалт болно. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд ТерезаМэй даваа гарагт BBC-д өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.

Түүний мэдэгдсэнээр Нийтийн танхим Европын Холбооны эгнээнээс Их Британи улс гарах нөхцлүүд бүхий гэрээний төслийн хэлэлцүүлгийг өнөөдрөөс хийж эхлэх аж. Парламентын доод танхимын гишүүд өнгөрсөн 12 дугаар сард энэ гэрээний төслийг дэмжих эсэхээ илэрхийлэх ёстой байсан. Харин Ерөнхий сайд ТерезаМэйБрекситийн гэрээний төсөлд зарим нэг нэмэлт өөрчлөлт оруулахын тулд санал хураалтыг хойшлуулахаар шийдвэрлэсэн.

Харин ямар өөрчлөлтүүд оруулж чадсан тухайд тэрээр хариулт өгөхдөө Европын Холбооны дээд уулзалтад оролцогчдоос зарим нэг баталгаа гаргуулж чадсанаа мэдэгдсэн. Гэхдээ яг ямар баталгаа гаргуулж чадсанаа тодорхой мэдэгдээгүй байгаа. Харин Ерөнхий сайд Мэй засгийн газар ойрын өдрүүдэд Умард Ирланд, Британийн парламентын үүрэг оролцоо, Европын Холбооны зүгээс нэмэлт баталгаа гаргуулах гэсэн 3 үндсэн чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авах болно хэмээн мэдэгдсэн байна.

Хуваалцах