Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Брекситийн асуудлаарх хэлэлцээ дуусах дөхөж байна

Брекситийн асуудлаарх хэлэлцээ дуусах дөхөж байна. Гэхдээ Их Британийн Европын Холбооноос гарах нөхцөлийн талаар шийдэгдээгүй олон асуудал байсаар байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Брекситийн асуудлаарх хэлэлцээ дуусах дөхөж байна
Брекситийн асуудлаарх хэлэлцээ дуусах дөхөж байна. Зураг: МҮОНРТ

Брекситийн асуудлаарх хэлэлцээ дуусах дөхөж байна. Гэхдээ Их Британийн Европын Холбооноос гарах нөхцөлийн талаар шийдэгдээгүй олон асуудал байсаар байна. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өчигдөр Лондонгийн Сити дүүргийн Лорд-Захирагчийн зохион байгуулсан хүлээн авалт дээр энэ тухай мэдэгдсэн байна.

Тэрбээр цааш хэлэхдээ “Бид үлдсэн асуудлаар ахиц гаргахын төлөө шаргуу ажиллаж байна. Хоёр тал хоёул тохиролцоонд хүрэх эрмэлзэл дүүрэн байгаа. Гэхдээ хэлэлцэж байгаа асуудлууд маань үнэхээр ээдрээ төвөгтэй, хүнд байна” гэжээ.

Их Британийг Европын Холбооноос гарсны дараах Умард Ирланд болон Ирланд улсын хоорондох хилийн горимтой холбоотой асуудлыг тэр үүгээрээ илэрхийлсэн бололтой. Лондонгийн тухайд Ирландын тэнгисээр гаалийн хил өнгөрүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа юм.

Энд сануулахад, Их Британи улс Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарах нөхцөлийн талаарх Лондон, Брюсселийн хоорондох хэлэлцээ өнгөрсөн оны зургаадугаар сарын 19-нөөс эхэлсэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ асуудлаар Нэгдсэн Вант улсын иргэдийн дунд бүх нийтийн санал асуулга явуулахад 51.9 ба 48.1 гэсэн харьцаагаар Европоос туурга тусгаарлах үзэлтнүүд давамгайлсан юм.

“Брексит” буюу Их Британи улс албан ёсоор Европын Холбоог орхих өдрийг 2019 оны гуравдугаар сарын 29 гэж товлосон бөгөөд тэр өдрөөс эхлэн 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл шилжилтийн үе үргэлжилнэ гэж тооцоолж байгаа юм.

Тэр хугацаанд Их Британи улс Европын Холбооны төсөвт төлдөг татвараа үргэлжлүүлэн төлөх үүргийг мөн хүлээж байгаа юм.

Хуваалцах