Брекситийн гэрээтэй холбоотой асуудлыг ирэх амралтын өдрүүдэд эцэслэн шийдэх боллоо
Европын Холбоо, Их Британийн удирдагчид санал зөрөлдөөнөө арилгаж чадаагүй учир тус холбооны эгнээнээс Лондон гарсны дараах харилцаа, худалдааг зохицуулах гэрээ байгуулах тохиролцоонд хүрч чадсангүй. Үүнтэй холбоотойгоор брекситийн гэрээний хувь заяаг ирэх амралтын өдрүүдэд эцэслэн шийдэх яриа хэлэл
Мэдээллийн алба

Европын Холбоо, Их Британийн удирдагчид санал зөрөлдөөнөө арилгаж чадаагүй учир тус холбооны эгнээнээс Лондон гарсны дараах харилцаа, худалдааг зохицуулах гэрээ байгуулах тохиролцоонд хүрч чадсангүй. Үүнтэй холбоотойгоор брекситийн гэрээний хувь заяаг ирэх амралтын өдрүүдэд эцэслэн шийдэх яриа хэлэлцээгээ талууд үргэлжлүүлэхээр болоод байна. Энэ тухай Брюссельд Европын Холбооны удирдагчидтай уулзалт хэлэлцээ хийхээр хүрэлцэн ирсэн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн юм.
Ийнхүү талууд ирэх 13-ны өдөр харилцан буулт хийх боломжийг эрэлхийлэх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх эсвэл тохиролцоонд хүрч чадалгүй хэлэлцээ мухардалд орсныг зарлах ёстой болж байна. Их Британи улс Европын Холбооны эгнээнээс гарсны дараах шилжилтийн үе буюу харилцаа худалдаагаа өмнөх гэрээ хэлцлээрээ зохицуулах хугацаа дуусахад ердөө 2 долоо хоногийн хугацаа үлдээд байгаа юм. 2 тал тохиролцоонд хүрч чадахгүй бол Их британи гэрээгүйгээр тус холбооны эгнээнээс гарах юм.


















