“Брент” маркийн нефтийн үнэ буурч байна
Газрын тос экспортлогч орнууд олборлолтоо бууруулахаар тохирсноос үл хамааран “Брент” маркийн нефтийн үнэ буурсаар байна. Ирэх 2 дугаар сард нийлүүлэх
Мэдээллийн алба

Газрын тос экспортлогч орнууд олборлолтоо бууруулахаар тохирсноос үл хамааран “Брент” маркийн нефтийн үнэ буурсаар байна. Ирэх 2 дугаар сард нийлүүлэх “Брент” нефтийн нэг баррелийн үнэ өчигдөр өмнөх өдрийн арилжааны хаалтын ханшаас бараг 4 хувиар буурч, 57,27 долларт хүрсэн байна.
Энэ нь 2017 оны 10 сараас хойших хамгийн доод үнэ болж байгаа юм. Америкийн Баруун Техасын нефтийн нэг баррелийн үнэ 48,44 доллар орчимд байна. Энэ сарын 7-ндОПЕК болон тус нэгдэлд багтдаггүй орнууд олборлолтын хэмжээгээ дахин бууруулахаар тохирсон юм. Тэр дагуу ирэх оны 1 дүгээр сараас эхлэн хоногт олборлох нефтийн хэмжээг энэ оны 10 дугаар сарынхтай харьцуулахад 1,2 сая баррелиар бууруулахаар болсон юм. Түүний дараахнаас нефтийн үнэ өссөн боловч удалгүй буцаад буурч эхэлсэн юм.
Энэ зуур ОПЕК болон тус нэгдэлд багтдаггүй нефть экспортлогчдын тохиролцооны талаар зах зээл дээр зарим сэжиг таамаг байгааг шинжээчид тэмдэглэж байна. ОПЕК-ийн орнууд болон Орос улс олборлолтоо бууруулах амлалтаа хэр хэмжээгээр биелүүлэх вэ гэдэг асуулт ямагт байдаг гэдгийг “Рэймонджеймс энд ассошиэйтс” санхүүгийн компанийн шинжээч Павел Молчанов хэлж байна.
Илүүдэл нефтиэ зах зээлээс татахад нь ОПЕК-т зургаан долоо хоног орчим ордог. Үүний зэрэгцээ нефтийн хамгийн том үйлдвэрлэгч Саудын Араб улс нефть олборлолтыг бууруулахын эсрэг байгаа АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрампыншахалтанд орж байгааг шинжээчид дурдсан байна. 22


















