Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Бригадын генерал Н.Наран-Очир, дэд хурандаа Х.Санчирдорж нар цэргийн наадмыг шүүх эрхтэй боллоо

“Танкийн биатлон” тэмцээнд оролцож буй манай улсын баг тамирчдын нэгдүгээр экипажийн бүрэлдэхүүн өнөөдөр буюу 8 дугаар сарын 23-ны өдөр Венесуэл, Сири, Вьетнам улсын багтай өрсөлдөх бөгөөд хоёр болон гуравдугаар экипажийн бүрэлдэхүүн 26, 29-ний өдрүүдэд уралдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бригадын генерал Н.Наран-Очир, дэд хурандаа Х.Санчирдорж нар цэргийн наадмыг шүүх эрхтэй боллоо
Бригадын генерал Н.Наран-Очир, дэд хурандаа Х.Санчирдорж нар цэргийн наадмыг шүүх эрхтэй боллоо. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Олон улсын цэргийн наадам-2021”-ийн хүрээнд явагдах тэмцээнүүдийг шүүх олон улсын шүүгчийн эрх олгох сургалтад бригадын генерал Н.Наран-Очир, “Танкийн биатлон” тэмцээний шүүгчийн эрх олгох сургалтад дэд хурандаа Х.Санчирдорж нар хамрагдсанаар шүүх эрхийн сертификатыг гардаж, 3 дугаар зэргийн болзлыг хангасан байна.

“Танкийн биатлон” тэмцээнд оролцож буй манай улсын баг тамирчдын нэгдүгээр экипажийн бүрэлдэхүүн өнөөдөр буюу 8 дугаар сарын 23-ны өдөр Венесуэл, Сири, Вьетнам улсын багтай өрсөлдөх бөгөөд хоёр болон гуравдугаар экипажийн бүрэлдэхүүн 26, 29-ний өдрүүдэд уралдана.

Тэмцээний ганцаарчилсан уралдааны төгсгөлд экипаж бүрийн гаргасан амжилт, нийлбэр онооны дүнгээр байр эзлүүлэх ба эхний 8 байрт шалгарсан баг тамирчдыг хагас шигшээ уралдаанд оролцуулах ажээ.

Зэвсэгт хүчний Жанжин штаб

Хуваалцах