Бриллиант клубын бүсгүйчүүд НҮБ-д гялалзав
Үндэсний хэмжээний гэж болох тус клубын бүсгүйчүүдийн төлөөлөл НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 59 дэх удаагийн чуулганд дөнгөж саяхан оролцоод иржээ.
Мэдээллийн алба

Залуу эмэгтэйчүүдийн Бриллиант клубын талаар сонсоогүй хүн бараг үгүй болжээ. Нийгэм-цаг үедээ бүтээлч манлайллыг бий болгож яваа залуу бүсгүйчүүдийн клуб нэг жилийн өмнө байгуулагдсанч цаг үеэ олсон, нийгмийн сайн сайхны төлөө ажлуудаараа сошиал ертөнцөд түгж, нэг жилийн ойн баяраа бүх аймгуудын салбар клубын бүсгүйчүүдтэйгээ сар гаруйхны өмнө нижгэр тэмдэглэсэн.
Үндэсний хэмжээний гэж болох тус клубын бүсгүйчүүдийн төлөөлөл НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 59 дэх удаагийн чуулганд дөнгөж саяхан оролцоод иржээ. Дэлхийн эмэгтэйчүүд нэгэн дор цуглаж асуудлаа хэлцэн, бодлого хэрэгжилтээ дүгнэдэг энэхүү хурлын эргэн тойронд 430 орчим дугуй ширээний ярилцлага, семинарууд болсон байна. Бриллиантын бүсгүйчүүд уг хуралд оролцож байр сууриа илтгэснээс гадна эмэгтэйчүүдийн бизнес болон нийгмийн хөгжлийг 95 оронд дэмжин ажилладаг BPW International ( International Federation of Business and Professional Women) Oлон улсын байгууллагын 85 жилийн ойд гишүүн клубын хувиар амжилттай оролцсон байна.
Хэлбэр эсгэж хэсэг бужигнаад намждаг олон клубуудаас ялгарч байгаа тэдний клубын уриа маш энгийн “Бүтээлчээр манлайлна” гэнэ. Гадаад дотоодод чамгүй олон ажлын ард гарсан тэд Монголд анх удаа Тэргэнцэртэй сайхан бүсгүйн тэмцээнийг зохион байгуулж, Даралтгүй ээжүүдийн төлөө аян, Стикер аян, 100 бизнес эмэгтэйн уулзалт, Найзын цүнх аян, Эрдэмтэй оюутнаас-Эрдэмтэн судлаач эрдэм шинжилгээний хурал зэргийг ар араас нь хийж байсан нь саяхан. Тэд мөн энэ сарын 20с эхлэн “Монгол бүсгүйчүүд ёс суртахуунаар манлайлна” 10000 эмэгтэйн чуулганыг цувралаар орон даяар хийх гэж байна.
Дашрамд дурдахад Монголын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн эмэгтэйчүүдийн холбоо, Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн холбоо, Кристина Ноблийн хүүхдийн сан тэдэнтэй хамтарч ажилладаг гэсэн.
.jpg)


















