Британи, Ирланд хоёр хилийн асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Британийн ерөнхий сайд Борис Жонсон Ирландын ерөнхий сайдтай Брексит-ийн асуудлаар өчигдөр уулзлаа. Тэд БРЕКСИТ-ийн асуудлаар Британи Европын холбооны хооронд гэрээ байгуулахад тулгарч байгаа саадыг арилгах үүднээс хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохирсон байна. Хоёр тал хил, гаалийн байдлыг хэрхэн тогт
Мэдээллийн алба

Британийн ерөнхий сайд Борис Жонсон Ирландын ерөнхий сайдтай Брекситийн асуудлаар өчигдөр уулзлаа. Тэд Брекситийн асуудлаар Британи Европын холбооны хооронд гэрээ байгуулахад тулгарч байгаа саадыг арилгах үүднээс хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохирсон байна. Хоёр тал хил, гаалийн байдлыг хэрхэн тогтоох асуудлыг хэлэлцээд, Брекситийн гэрээг байгуулах арга замуудыг олж харж байна, 10-р сар дуусахаас өмнө гэрээнд хүрчих болов уу гэж мэдэгдэж байна.
Гэхдээ Британийн зарим хэвлэлд Европын холбооны орнууд ерөнхий сайд Борис Жонсоны хамгийн сүүлийн саналд сөрөг хандсан учраас 10-р сарын 31н гэхэд Брекситийн гэрээг соёрхон батлах төлөв бүрхэг байна гэж мэдээлжээ. Британи улс Европын холбооноос гарахад гурван долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байна. Британи Европын холбоотой хэлэлцэж тохирсон гэрээний төслийг батлаж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь Хойд Ирланд болон Европын холбооны Ирланд улс хоорондын хил гаалийн холбогдолтой асуудал байгаа юм. гэрээний төсөлд Британи Европын холбооноос гарсны дараа хоёр Ирландын хилийг хатуу хяналттай болгохоор тусгасан нь маргаантай сэдэв болсон.
Иймд хоёр тал өөр өөрийн ашиг сонирхолд нийцсэн тохиролцоонд хүрэхийг зорьж байна. Одоо Британийн Брекситийн асуудал хариуцсан сайд СтефенБарклэй, Европын холбооны төлөөлөгч МишельБарнер нарын өнөөдрийн хэлэлцээнээс гарах үр дүнд олон улс анхаарч байна. Хэрвээ Британи Европын холбоотой хилийн асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй бол 10-р сарын 31-нд гэрээгүйгээр Европын холбооноос гарч магадгүй нөхцөл байдалд байна.


















