Британи-Шведийн вакцины туршилтыг Бразилд дахин сэргээжээ
Хэдхэн хоногийн өмнө "COVID-19" өвчний эсрэг вакцины хүн дээрх туршилтаа зогсоосон Британи-Шведийн “АстраЗенека” компани, Оксфордын их сургууль Бразилд туршилтаа дахин сэргээжээ.
Мэдээллийн алба

Хэдхэн хоногийн өмнө "COVID-19" өвчний эсрэг вакцины хүн дээрх туршилтаа зогсоосон Британи-Шведийн “АстраЗенека” компани, Оксфордын их сургууль Бразилд туршилтаа дахин сэргээжээ. Сан-Паулугийн холбооны их сургуулийн мэдээлснээр вакциныг сайн дурын 4600 хүнд хийснээс нэгэнд нь ч гаж нөлөө илрээгүй гэнэ. Тэгвэл энэ вакциныг АНУ-д туршиж байснаа зогсоосон гэж "Ройтерс" агентлаг мэдээлжээ.


















