Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Британи цэргүүдийн түүхэн хэрэглэлүүд

Лондоны гэрэл зурагчин Том Аткинсон Их Британийн цэргийн хувцас, зэр зэвсэг болон бусад эд хэрэгслийн түүхэн зургуудыг авчээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Британи цэргүүдийн түүхэн хэрэглэлүүд
Британи цэргүүдийн түүхэн хэрэглэлүүд. Зураг: МҮОНРТ

Лондоны гэрэл зурагчин Том Аткинсон Их Британийн цэргийн хувцас, зэр зэвсэг болон бусад эд хэрэгслийн түүхэн зургуудыг авчээ.

Тэрбээр 1066 он Хастингийн дайнаас авахуулаад өнөө цагт Афганистанд аюулгүй байдлыг сахин хамгаалж буй британи цэргүүдийн хувцас хэрэглэлийн зургуудыг олон нийтэд танилцуулсан байна.

33 настай гэрэл зурагчин Том Аткинсон энэхүү зургуудаараа дайн, зэр зэвсэг ямар хор хөнөөлтэй байсан тухай илэрхийлэхийг хүссэн ажээ.

Тэрбээр “Эдгээр зүйлийг харахаар хүчирхийллийн зэр зэвсгүүд боловсронгуй болсон ч гэлээ зорилго нь өөрчлөгдөөгүй болохыг та анзаарч байгаа болов уу. Би эдгээр зурагнуудыг “өөрчлөгдөөгүй эд зүйлс” гэж нэрлэмээр байгаа” гэжээ.

Хуваалцах