Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Британид амьдардаг хүүхдүүд эх хэлээ сурч байна

Уралдаанд тэргүүлсэн сурагчдад Элчин сайд Н.Тулга өргөмжлөл гардуулсан байна. Шилдэг сурагчаар тодорсон Б.Энэрэл, З.Дорждэрэм нарыг Монгол хэлний сургалтын төвийн дараагийн шатны сургалтад урилгаар суралцах эрхийг олгосон тухай Монгол хэлний сургалтын төвийн багш Я.Болортуяа ярилаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Британид амьдардаг хүүхдүүд эх хэлээ сурч байна
Британид амьдардаг хүүхдүүд эх хэлээ сурч байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр энэ оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн монгол хэлний сургалтын төвөөс сурагчдынхаа дунд “Миний эх орон” сэдэвт зургийн уралдаан, “Цэвэр сайхан бичигтэн”, “Уншлагын аварга”, “Шилдэг сурагч”-ийг шалгаруулах уралдааныг зохион байгуулжээ.

Төвийн багш Я.Болортуяа, Ж.Алтантуяа нарын идэвх зүтгэлийн үр дүнд Британид оршин суудаг монголчуудын бага насны олон хүүхэд монголоор ярьж, бичиж сурч байна.

Хуваалцах