Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Британийн ITV сувгийн ажилтанг шууд эфирийн үеэр нүүлгэн шилжүүлжээ

Британийн Ай ТИ Ви телесуваг мэдээллийн хөтөлбөрөө дамжуулж байх үеэр галын дохиолол дугарснаас болж шууд нэвтрүүлгээ хаан бүх ажилтанг нүүлгэн шилжүүлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Британийн ITV сувгийн ажилтанг шууд эфирийн үеэр нүүлгэн шилжүүлжээ
Британийн ITV сувгийн ажилтанг шууд эфирийн үеэр нүүлгэн шилжүүлжээ. Зураг: МҮОНРТ

Британийн Ай ТИ Ви телесуваг мэдээллийн хөтөлбөрөө дамжуулж байх үеэр галын дохиолол дугарснаас болж шууд нэвтрүүлгээ хаан бүх ажилтанг нүүлгэн шилжүүлсэн байна.

Галын дохиолол оройн нэвтрүүлгийн гол хөтөлбөр болох 22 цагийн мэдээг дамжуулж байх үеэр дугарсан байна. Ай тв ийн оройн мэдээг энэ өдөр Том Брэдби хөтөлж байсан. Тэрээр шууд эфирийн үеэр галын дохиолол дугарч байгааг үзэгчиддээ хэлсэн. Гэхдээ ийм тохиолдолд юу хийх ёстой вэ гэдэгтээ итгэлгүй байгаагаа хэлж байсан ч ямар ч байсан эфирээ хааж байрнаасаа гарах ёстой хэмээн үзэгчдээсээ уучлал гуйгаад гарсан.

Гэвч сүүлд нь галын дохиолол хуурамч түгшүүр байсан нь батлагдсан байна. Тиймээс 10 минутын дараа ай тв эфирээ сэргээж цаг агаарын мэдээллийг хүргэсний дараа мэдээгээ дамжуулсан банйа. Ер нь үүнтэй холбоотойгоор дан ганц ТВ хэвлэл мэдээллийнхэн төдийгүй бусад байгууллагууд ч онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээгээ сургуулилж байх ёстойг мэргэжилтнүүд сануулж байна.

Хуваалцах