Британийн нэг сайд, хоёр дэд сайд огцрох хүсэлтээ гаргалаа
Их Британийн Бизнес, аж үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн дэд сайд Ричард Харрингтон, Ойрх Дорнод, Хойд Африкийн асуудал эрхэлсэн сайд Алистер Берт, Эрүүл мэндийн дэд сайд Стив Брайн нар
Мэдээллийн алба

Их Британийн Бизнес, аж үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн дэд сайд РичардХаррингтон, Ойрх Дорнод, Хойд Африкийн асуудал эрхэлсэн сайд АлистерБерт, Эрүүл мэндийн дэд сайд СтивБрайн нар Брекситийг тойрсон асуудлаас болж огцрох өргөдлөө өглөө.
Гурван улс төрч энэ сарын 27-нд хэлэлцэх асуудлыг парламент өөрөө тодорхойлох, Брекситтэй холбоотой үйл ажиллагааны хувилбаруудад санал өгөх эрх олгохыг шаардаж байсан юм. Парламентаас ийм өөрчлөлтийг дэмжиж, харин Британийн Засгийн газраас үүнийг эсэргүүцжээ. Тиймээс намын зарчмын дагуу Харрингтон, Берт, Брайн нар огцрох өргөдлөө өгсөн байна.
Британийн парламентын гишүүд энэ сарын 27-ндБрекситтэй холбоотой цаашдын үйл ажиллагааны хувилбар бүрээр санал хураалт явуулах эрх олгохыг шаардаж байсан юм.


















