Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Британийн парламент Брекситийн гэрээг дэмжсэнгүй

Европын холбооноос Их Британийн гарах Брекситийн гэрээг мягмар гарагт болсон санал хураалтаар 202/432-ын харьцаатайгаар гишүүд дэмжсэнгүй.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Британийн парламент Брекситийн гэрээг дэмжсэнгүй
Британийн парламент Брекситийн гэрээг дэмжсэнгүй. Зураг: МҮОНРТ

Европын холбооноос Их Британийн гарах Брекситийн гэрээг мягмар гарагт болсон санал хураалтаар 202/432-ын харьцаатайгаар гишүүд дэмжсэнгүй.

Санал хураалтын дараа парламентын сөрөг хүчин Хөдөлмөрчний намын дарга ЖеремиКорбин, ТрезаМэйн засгийн газарт итгэл хүлээлгэхгүй байх санал гаргасан байна. Сөрөг хүчний дэвшүүлсэн саналын дагуу засгийн газартаа итгэл хүлээлгэх эсэхээр лхагва гарагт мөн санал хураалт болно. Энэ талаар Их Британийн хэвлэлүүдэд, Ардчилсан эвлэлийн намынхан ТрезаМэй-д үзүүлсэн дэмжлэгээ үргэлжлүүлнэ хэмээн хэлж байгаа тул түүнийг огцруулахаас татгалзах магадлалтай хэмээн бичиж байна.

Харин Их Британийн засгийн газарт Европын холбооноос гаргах өөр төлөвлөгөө боловсруулахад 3 өдрийн хугацаа үлдээд байна. Ерөнхий сайд Треза Мэй, өөрийг дэмжиж байгаа Ардчилсан эвлэлийн намынхан болоод сөрөг хүчний намын гишүүдтэй уулзаж, парламентын дэмжлэгийг авахын тулд ямар шаардлага хангах, шинэ төлөвлөгөөгөө Европын холбоогоор судлуулах талаар хэлэлцэнэ гэсэн байна. Тэрээр “жил хагасын өмнө Европын холбооноос гарахаар саналаа өгсөн Британи иргэдийн хүсэлтийг биелүүлэх нь өөрийнх нь үүрэг” хэмээн мягмар гарагт болсон парламентын санал хураалтын дараа мэдэгджээ.

Их Британийн Ерөнхий сайдын хувьд парламентын гишүүдийнхээ сэтгэлд нийцэх гэрээнд хүрч Европын холбоотой тохиролцоход мэдээж төвөгтэй гэдгийг ажиглагчид хэлж байна. Зарим хууль тогтоогчид Брекситийн үйл явцыг хойшлуулж, нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд Европын холбоотой дахин хэлэлцэх хэрэгтэй хэмээн засгийн газраа шүүмжилж байгаа бол зарим нь дахин энэ асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулахыг уриалжээ. Гэхдээ эдгээр хувилбарууд тийм ч хялбар шийдэл биш хэмээн хэвлэлүүд бичиж байна.

Хуваалцах