Британийн парламентийн ордон руу машинаар дайрчээ
Энэ сарын 14-ний өдөр Британийн парламентын ордон руу машинаар дайрсан хэрэг гарсан байна. Сэжигтэн машинтайгаа парламентын ордны гаднах аюулгүйн хамгаалалтыг мөргөжээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 15-ны өдөр Их Британийн парламентын ордон руу машинаар дайрсан хэрэг гарсан байна. Сэжигтэн машинтайгаа парламентын ордны гаднах аюулгүйн хамгаалалтыг мөргөжээ. Энэ үеэр 3 хүн бэртэж гэмтсэн аж. 20-иод насны эрэгтэйг цагдаа нар урьдчилан хорьж, парламентын ордны эргэн тойрныг хаасан бөгөөд одоогоор энэ хэргийг террорист халдлага мөн эсэх талаар ямар нэгэн мэдээллийг цагдаа хэлээгүй байна.
Өнгөрөгч 2017 онд Европын хэд хэдэн хотод авто замаас явган зорчигчдын зам руу машинаар дайрсан гэмт хэрэг ойр ойрхон гарсан юм.


















