Британийн засгийн газар “Brexit”-ийн хугацааг сунгах боломжийг судалж байна
Их Британийн ерөнхий сайд Тереза Мэйн засгийн газар улс орныхоо Европын холбооноос гарах хугацааг 2 сар сунгах боломжийг судалж байна гэж Британийн “Дэйли телеграф” өнөөдөр мэдээллээ.
Мэдээллийн алба

Их Британийн ерөнхий сайд ТерезаМэйн засгийн газар улс орныхоо Европын холбооноос гарах хугацааг 2 сар сунгах боломжийг судалж байна гэж Британийн “Дэйли телеграф” өнөөдөр мэдээллээ. Сонины мэдээлж байгаагаар, ерөнхий сайдын тамгын газар төлөвлөгөө боловсруулж, уг төлөвлөгөөнд: хэрвээ парламент ирэх сарын 12-нд болох санал хураалтад бэлэн бус байгаа бол ТерезаМэй европын холбоонд хугацааг сунгах хүсэлтээ албан ёсоор тавих асуудал тусгагджээ.
Сайд нарын танхимын гишүүдийн үзэж байгаагаар, байдлыг мухардлаас гаргахад 2 сарын хугацаа хангалттай юм байна. Европын холбоо энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? гэвэл европын холбоо “Брексит”-ийг холбооны төсвийн 7 жилийн хугацаа дуусах 2020 он хүртэл сунгахыг илүүд үзэх бололтой. Хугацааг сунгах асуудал Лиссабоны гэрээнд тусгагдсан байгаа, дээрээс нь тэгээд ч ТерезаМэйн намынхан ч тэр, сөрөг хүчин ч тэр ерөнхий сайдаас үүнийг бас шаардаж байна. Хатагтай Мэй: энэ долоо хоногт европын холбоотой яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ гэдгээ амлаж байгаа ч “Брексит”-ийг сунгах нь тулгарсан асуудлын шийдэл болохгүй, зүгээр л эмзэг шийдэл гаргах үйл явцыг, зайлшгүй шаардлагыг л хойшлуулна гэж үзэж байна. Европын холбоог анх үүсгэн байгуулахад суурь баримт нь болж ирсэн Лиссабоны гэрээний 50-р зүйлд европын холбооны аль нэг гишүүн орон хамтын нийгэмлэгээс гарах хугацааг тухайн орон гарах болсон тухайгаа албан ёсоор дуулгасан тэр хугацаанаас хойш 2 жил байна гээд заасан байдаг. Их британи улс гарах хүсэлтээ 2017 оны 3-р сарын 29-ний өдөр өгсөн бөгөөд одоо Нэгдсэн вант улс 32 хоногийн дараа европын холбооноос гарах ёстой болж байна. Мөн энэ 50-р зүйлд энэ хугацааг сунгах боломжийг тусгасан байдаг ч европын зөвлөл хэлэлцээд санал нэг дэмжсэн байх ёстой юм байна.


















