Британийн засгийн газрын нууц хуралдааны мэдээлэл цацагдсаныг мөрдөн шалгахыг шаардлаа
Их Британийн засгийн газар Хятадын Хуавэй компанийн технологийг ашигтай холбоотой асуудлыг хэлэлцсэн нууц хуралдааных нь мэдээлэл алдагдсан нөхцөл байдлыг сайтар
Мэдээллийн алба

Их Британийн засгийн газар Хятадын Хуавэй компанийн технологийг ашигтай холбоотой асуудлыг хэлэлцсэн нууц хуралдааных нь мэдээлэл алдагдсан нөхцөл байдлыг сайтар мөрдөн шалгахыг шаардаж байна. Дэйли Телеграф Их Британийн засгийн газар улс орны аюулгүй байдалд аюул учруулна гэж анхааруулсаар байтал Хувэй компанийн 5 жигийн технологи болон төхөөрөмжийг ашиглахыг зөвшөөрсөн тухай мэдээлсэн байсан нь ийнхүү шуугиан дэгдээгээд байна.
Энэ шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өнгөрсөн мягмар гаригийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм байна. Гэвч ийм нууц хуралдааны мэдээлэл алдагдсаныг онцгой, ер бусын байж боломжгүй гэж тодорхойлж байна. Энэ зөвлөлд улс орны аюулгүй байдлыг хариуцдаг сайд нар багтдаг хуралдааны мэдээлэл өндөр нууцлалтай байдаг.
Гэвч хэвлэлд ийнхүү гарсантай нь холбоотойгоор буруутай эзнийг нь олж хатуу хариуцлага тоохыг шаардаж байна. Парламентад энэ хэргийг цагдаагийнхнаар мөрдүүлэх санаачлагч гарч байна. Уг нь Дэйли Телеграфт гарсан мэдээллээр бол Хувэйгийн бүтээгдэхүүнийг холбооны 5 жи сүлжээний нууцлал шаардагдахгүй хэсэгт л ашиглах юм байна. Тодруулбал утасны дуудлага болон бусад мэдээллийг дамжуулахыг шийдвэрлэж таниулах чадвартай төхөөрөмжүүдийг Хувэй нийлүүлэхгүй юм байна. Гэхдээ л ИХ Британийн холбоотон орнууд түүний дотор АНУ-ын зүгээс Хятадын холбоо харилцааны томоохон компани болох Хувэйгийн үйлчилгээнээс татгалзахыг уриалж байна.


















