“Бритиш Эйрвэйз” компанийн Боинг 747 онгоцууд сүүлийн нислэгээ хийжээ
Агаарын тээврйин Бритиш Эйрвэйз компани ачаа, зорчигч тээврийн зориулалттай, хамгийн ихээр ашиглагддаг, эдийн засгийн хэмнэлттэй загвар болох Боинг 747 онгоцуудаа ашиглалтаас хассан байна. Өчигдөр Хитроу нисэх онгоцны буудлаас Боинг 747 загварын
Мэдээллийн алба

Агаарын тээврйин Бритиш Эйрвэйз компани ачаа, зорчигч тээврийн зориулалттай, хамгийн ихээр ашиглагддаг, эдийн засгийн хэмнэлттэй загвар болох Боинг 747 онгоцуудаа ашиглалтаас хассан байна. Өчигдөр Хитроу нисэх онгоцны буудлаас Боинг 747 загварын 2 онгоц нь хамгийн сүүлчийн нислэгээ үйлдсэн байна.
Нэг онгоц Сайренсестер хотын ойролцоох нисэх буудал руу нөгөө нь Кардиффийн ойролцоох сүүлчийн зогсоол руугаа ниссэн байна. Бритиш Эйрвэйзийнхэн Боинг 747 онгоцуудаа ашиглалтаас бүрэн гаргаж шинэ өндөр технологийн онгоцуудаар паркаа шинэчлэнэ гэдгээ өнгөрсөн онд зарлаж байсан юм. Гэвч цар тахлын нөлөөгөөр агаарын тээврийн эрэлт хэрэгцээ эрс буурсан учир ийнхүү зай ихтэй ч хүнд даацын онгоцуудаа чөлөөлөхөөр болжээ.


















