Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Брюссельд охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг жагсаал болов

Европын холбооны засаг захиргааны төв буюу Бельгийн Брюссель хотноо охид эмэгтэйчүүдийн эсрэг олныг хамарсан жагсаал цуглаан болсон байна. Олон мянган эмэгтэйчүүдээс бүрдсэн энэхүү жагсаал охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох дэлхийн өдөртэй холбогдуулан зохион байгуулсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Брюссельд охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг жагсаал болов
Брюссельд охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг жагсаал болов. Зураг: МҮОНРТ

Европын холбооны засаг захиргааны төв буюу Бельгийн Брюссель хотноо охид эмэгтэйчүүдийн эсрэг олныг хамарсан жагсаал цуглаан болсон байна. Олон мянган эмэгтэйчүүдээс бүрдсэн энэхүү жагсаал охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох дэлхийн өдөртэй холбогдуулан зохион байгуулсан байна.

Цагдаагийн газрын мэдээлснээр тус жагсаалд 10 мянга орчим хүн оролцсон байна. Энэхүү жагсаалыг олон зуун олон нийтийн байгууллагуудыг нэгтгэсэн иргэний Мирабал гэх платформоос санаачлан зохион байгуулжээ. Жагсаалд оролцогчид Европын зөвлөлийн эмэгтэйчүүдийн болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон улсын гэрээ болох Истанбулын конвенцыг тус улсад мөрдүүлэхийг шаардаж байгаагаа илэрхийлсэн байна.

Бельги улс тус конвенц бүхий баримт бичгийг 2016 онд баталсан боловч олон нийтийн байгууллагууд тус улсад үүнтэй холбогдуулан үзүүлэх ажилд нөлөө бага үзүүлж байна хэмээн үзэж байгаа юм байна. Мөн энэ үеэр жагсагчид хүчирхийллийн улмаас харамсалтайгаар амиа алдсан охид эмэгтэйчүүдийг нэрсийг олонд зарласан байна.

Хуваалцах