Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БШУЯ: Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе

Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү цаг үе боловч сурч боловсрох, хөгжиж дэвжих боломжийг бид алдаж болохгүй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БШУЯ: Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе
БШУЯ: Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Зураг: МҮОНРТ

БШУЯ-наас 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан мэндчилгээ дэвшүүлсэн байна. Мэндчилгээнд "Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү цаг үе боловч сурч боловсрох, хөгжиж дэвжих боломжийг бид алдаж болохгүй. Урсан өнгөрч буй цаг мөч бүрийг ухрааж болохгүй учир хамтдаа хичээх, хамтдаа урагшлах хариуцлагатай үе ирж байна.

Хамгийн том ачааллыг нуруундаа үүрэх багш нартаа, хариуцлагатайгаар хамтарч ажиллах аав, ээжүүддээ, хичээн зүтгэх оюутан залуус, сурагч багачууддаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе" гэжээ.

Тодотгоход, 100 дахь хичээлийн жилийн теле нээлтийг 2021 оны есдүгээр сарын 1-ний 08:30 цагаас МҮОНТ, Монголын мэдээ сувгаар шууд дамжуулна.

Хуваалцах