Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах шийдвэрийг гаргалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах шийдвэрийг гаргалаа
БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах шийдвэрийг гаргалаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн Жамъянсүрэнгийн Батсуурийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.

“Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэж үзэж байна” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саналаа өргөн мэдүүлэх үеэрээ хэлээд, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүссэн билээ.

Энэ асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Жамъянсүрэнгийн Батсуурийг огцруулах шийдвэрийг сая гаргалаа.

Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт удаа дараа зохисгүй үйлдэл гарч, олон нийтийг бухимдуулж, сөрөг хандлага бий болгож байгаа нь нэгдсэн удирдлагаар хангах сайдын үйл ажиллагаатай шууд холбоотой гэж Монгол Улсын Ерөнхий сайд үзсэн байна. Тухайлбал, нийслэлийн 29, 116 дугаар сургуулийн сурагчид жагсаал цуглаан хийж, 12 дугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалтын сэдэв задарсан асуудал үүсээд байгаа.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газрын гишүүн эрхэлсэн асуудлын хүрээнд төрийн бодлого боловсруулж, хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын өмнөөс эрхлэн гүйцэтгэж, зохих хүрээ, салбарын хөгжил, ажил хэргийн байдал, үр дүнг Ерөнхий сайд, улмаар Улсын Их Хурлын өмнө дангаар, харин Засгийн газрын үйл ажиллагааны талаар хамтын хариуцлага тус тус хүлээнэ гэж заасан байдаг.

Гэтэл Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Ж. Батсуурь нь эрхлэх асуудлын хүрээнд салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулж, хууль тогтоомжийг биелүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, дээр дурдсан сургуулиудад үүссэн асуудлыг шийдвэрлэх талаар үр дүнтэй арга хэмжээ аваагүй, одоо хүртэл асуудлыг шийдэж, үүссэн нөхцөл байдлыг арилгаагүйн зэрэгцээ, төгсөлтийн шалгалттай холбоотой оновчгүй шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу 12 дугаар ангийн математикийн хичээлийн шалгалтыг дахин явуулж, олон мянган сурагчид, эцэг эхчүүдэд чирэгдэл учруулж, бухимдлыг төрүүлээд байгаа зэрэг нь түүнийг огцруулах шалтгаан болоод байгаа юм.

Хуваалцах